Францын засгийн газар шар хантаазтануудын жагсаал үймээн самуун болон хувирч байгаад хэт даврагчдын бүлгүүдийг буруутгасан бөгөөд үймээнд хамгийн их өртсөн зарим газруудад жагсаал хийхийг хориглоно гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн Бямба гарагт болсон жагсаалд 160 мянган хүн оролцсон бөгөөд улмаар үймээн самуун гарч цагдаа нар жагсагчдын эсрэг усаар шүршиж нулимс асгаруулагч ашигласан байна.

Мөн жагсагчид банканд гал тавьсан ба гал унтраагчид аюулгүй болгосон гэнэ. Жагсаалын үеэр 60 хүн гэмтсэн бөгөөд эдгээрийн 17 нь цагдаа, гал унтраагчид байжээ.

Улмаар Францын ерөнхий сайд Эдуардо Флиппе Парис хотын цагдаагийн газрын даргыг Лхагва гарагт солино гэдгээ мэдэгдсэн байна.

Шар хантаазтанууд өнгөрсөн 11-р сард шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагссан бөгөөд энэ нь өдгөө Францын засгийн газрын эсэргүүцэн өргөн хүрээг хамраад байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNN