Жүжигчин Bumble гэх танилцах аппликейшнд хаяг нээсэн ч аппликейшны зүгээс хуурамч хаяг гэж үзэн устгажээ. Тэрээр энэ талаар твиттертээ, “Зарим хэрэглэгчид миний Bumble-ын хаягийг хуурамч гэж гомдол мэдүүлсэн байна. Би танилцах аппликейшн ашиглах хууль бус юм уу?” гэж хошигножээ. 

Улмаар аппликейшны зүгээс уучлалт гуйж Стоун хаягыг сэргээсэн байна. 

Bumble аппликейшны мэдээлснээр Стоуны хаягыг жинхэнэ гэдэгт хэрэглэгчид итгээгүй учир гомдлынх нь дагуу устгасан гэжээ. Мөн уг будлиан аппликейшныг сурталчилах зорилготой жүжиг биш гэсэн байна. 

Твиттерийн нэгэн хэрэглэгч Стоуныг онлайнаар танилцах оролдлого хийсэн талаар, “Хэрвээ Шэрон Стоунд танилцах хүн олдохгүй бол бидэнд ямар ч боломж байхгүй гэсэн. Уучлаарай, гэхдээ дэмий оролдлого хийхээ больцгооё” гэж хошигножээ.

Эх сурвалж: Buzzfeed