Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Германы гранат Хонг Конгын Calbee шарсан төмсний үйлдвэрээс олдсон байна.

Францын импортын төмсөн дунд байсан уг гранат нь найман см өргөнтэй бөгөөд гогцоог нь татсан ч дэлбэрээгүй байжээ. Цагдаа нар бөмбөгийг өндөр даралттай усаар аюулгүй болгосон байна.

Цэргийн түүхч Дэв Макригийн хэлснээр уг гранатыг цэргүүд унагасан эсвэл шидсэн газраа дэлбэрээгүй үлдсэн байж магадгүй гэнэ.

Өнгөрсөн онд Хонг Конгын барилгын талбайгаас Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон бөгөөд бөмбөгийг аюулгүй болгох хүртэл 4000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: BBCChannel news asia