Бид тоймлоё, Та унш

2019.02.22 Баасан                                        1°C   2,635.25  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


Хасах градуст биеэ үнэлж буй Монгол бүсгүйчүүд

Их Британий The Telegraph сайтад Монгол биеэ үнэлэгчдийн талаар нийтлэгджээ. Тэнд бичсэнээр УБ биеэ үнэлэгчдийн гол төв бөгөөд уул уурхай хөгжсөн газарт бүсгүйчүүд шатахуунаар биеэ үнэлдэг гэнэ. Манай улсад 19 мянган биеэ үнэлэгч байгаа ба ₮40-200 мянгаар биеэ үнэлдэг байна.

Уурхай бараадсан биеэ үнэлэгчид

Рио Тинто зэрэг уул уурхайн компаниуд биеэ үнэлэлтийн цэг бөгөөд Тавантолгойгоос Хятадын хил хүртэлх нүүрс тээврийн зам биеэ үнэлэлтийн гол жим. Жолооч нар мөнгөгүй үедээ 40-100 л шатахуунаар биеэ үнэлэгч авдаг ба дийлэнх нь бэлгэвч хэрэглэдэггүй учир ДОХ-ын халдвар авах магадлал өндөр гэнэ. Өмнөговьд биеэ үнэлэх нь УБ-с илүү ашигтай, аюулгүй байдаг учир 4, 5 эмэгтэй жолоочийн хамт уурхайн ойролцоо гэр барьж амьдардаг байна.

Биеэ үнэлэгчдэд тулгамддаг асуудал

Зуучлагч нарын зарим нь биеэ үнэлэгчдэд мөнгө өгөлгүй зөвхөн хоол хувцсаар хангадаг бол зарим нь тэднийг Хятад руу худалдаалдаг гэнэ. Гэвч манай ЗГ хүний наймааны хохирогчдыг хамгаалах ажилд хөрөнгө оруулдаггүй бөгөөд 2017 онд биеэ үнэлэгчдэд тусалдаг ТББ-д санхүүжилт өгөхөө зогсоожээ. Мөн хүний наймаачдад хуулийн хариуцлага тооцдоггүй гэсэн байна.


Олимпын найдвар П.Орхон 4 жил зодоглохгүй

Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос МУГТ П.Орхоны барилдах эрхийг 2022.09.16-г хүртэл хасаж, чөлөөт бөхийн холбоог ₮52 саяар торголоо. Ийнхүү 2020 оны олимпын найдвар гэгдэж байсан тэрээр 4 жилийн хугацаанд ямар ч тэмцээнд оролцох боломжгүй боллоо. П.Орхон 2018/8-р сард Жакартад болсон Азийн наадамд 62 кг-д түрүүлсэн ч шинжилгээгээр Станазолол гэх допин илэрч медалиа хураалгасан юм. Одоогоор чөлөөт бөхийн холбоо болон П.Орхон ямар ч тайлбар хийгээгүй байна.


Хүүхдүүдийн 82% нь сошиалаас зүй бус зурвас авдаг

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Өсвөр үеийн цахим хэрэглээний талаар судалгаа хийжээ. Судалгаагаар өсвөр насныхан томчуудаас илүү сошиалд идэвхтэй ч хувийн мэдээллээ хамгаалах мэдлэг дутмаг байгаа нь тогтоогджээ. Мөн 3 хүүхэд тутмын 1 нь танихгүй хүнтэй сошиалаар танилцсан байжээ. Энэ нь хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болох эрсдэлийг дагуулдаг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг мэргэжилтнүүд зөвлөлөө.


Самсунг шинэ утаснуудаа танилцууллаа

Галакси S10, S10 Plus, S10E, S10 5G загварын ухаалаг утсаа танилцууллаа. S10 нь бусад утсыг өөрөөрөө цэнэглэдэг бол S10 5G нь өндөр хурдны интернеттэй гэнэ. Эдгээр загварууд бүгд 128GB-аас дээш багтаамжтай ба 3/8-с $749-999 үнэтэйгээр худалдаанд гарна. Хар, цагаан, цэнхэр, ягаан гэх өнгөний сонголттой, царай танигчтайгаас гадна дэлгэцэн дээрээ хурууны хээ мэдрэгчтэй юм. Камерын хувьд урд, хойноо 3D хэмжээст линз бүхий 6 камертай S10 5G хамгийн шилдэг нь.


Prius С загварыг дахин үйлдвэрлэхгүй

Тоёота компани Prius С загварыг зогсоож Corolla hybrid загварын үйлдвэрлэлийг эхлүүлэх гэлээ. Гэхдээ Corolla hybrid 100 км-т 4.1 л шатахуун зарцуулж Prius С-с илүү хэмнэлттэй ч харьцангуй өндөр үнэтэй гэнэ. Prius С үйлдвэрлэлийг зогсоож буй шалтгаан нь тодорхойгүй ба 2012 оноос хойш хамгийн өндөр борлуулалттай хайбрид машины 1-т байсан юм.

Таны сонорт


Image result for car icon Энэ сард автомашины улсын дугаар нь 2, 7-р төгссөн жолооч нар татвараа төлнө.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр