Үе үе үнээ нэмж, иргэдийн амьдралд сүр хүчийг үзүүлдэг хоёр зүйлийн нэг нь шатахуун, нөгөөх нь хэрэглээний бараа бүтээгдэхүүн. Тэгвэл энэ удаад өргөн хэрэглээний шатахууны үнэ дахин 50-60 төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд долларын ханшийн өсөлт нөлөөлсөн гэж албаныхан тайлбарлаж байгаа юм. Америк Хятадын эхлүүлсэн дэлхийн худалдааны дайн, Америкийн Иранд тавьсан хориг зэргээс үүдэн 130 гаруй оронд өссөн долларын ханш манайхыг ч тойрсонгүй. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд доллар 130 гаруй төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.

Үе үе нэг цадна үхэр алахаар нэг цадна гэгчээр шатахуун импортлогчид энэ мэт барин тавин шалтгаанаар он гарсаар тав дахь удаагаа ийнхүү үнээ нэмлээ.

Цагаан сарын өмнөхөн АИ- 92 1630 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 230 төгрөгөөр нэмэгдэж, 1890 төгрөгт хүрлээ. Завхан, Өмнөговь зэрэг алслагдмал аймгуудад өргөн хэрэглээний шатахууны үнэ 2000 төгрөг давсан сурагтай байна.

Цаашид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа гэж шинжээчид таамаглаж буй. Үүнийг дагаад ч юмуу далимдуулаад Монголчуудын шатахууны үнэ хэдэн төгрөгт хүрэхийг Балхжав ч таашгүй.