Засгийн газар болон УУХҮЯ-с өгсөн чиглэлийн дагуу шатахуун импорлогч компаниуд үнээ литр тутамдаа 100 төгрөгөөр бууруулахаар боллоо. Ингэснээр өргөн хэрэглээний АИ-92 бензин 1730 төгрөгөөр зарагдаж байна.

Шатахууны үнэ өнөөдрөөс эхлэн буурч байгаа учир зарим нэг колонкийн үнэ буураагүй байгаа юм. Уг шийдвэрийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, Монголд хилээр орж ирж буй импортын үнэ зэрэгтэй холбоотойгоор бууруулсан байна.

Ийнхүү шатахууны үнэ 12 сараас хойш нийт 250 төгрөгөөр хямдарлаа. Тодруулбал, 12 сарын 25-нд 45-50 төгрөгөөр, мөн сарын долоонд 50-100 төгрөгөөр буурсан юм.

Улсын хэмжээнд байгаа шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компаниуд Орос, Хятад, Солонгос зэрэг 18 улсаас өнгөрсөн оны 11 сард 1006.2 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Сануулбал, 2018 онд шатахууны үнэ зургаан удаа нэмэгдэж АИ-92 1985 төгрөгт хүрээд байсан юм.