Жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хэрэглэгчдийн цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал засварын ажлыг эхлүүлдэг. Энэ хүрээнд дүүрэг хороогоор хэсэгчлэн цахилгаан хязгаарладаг ба өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана.

Цахилгааны хязгаарлалт хийхээс өмнө УБЦТС-ын сайт болон гэрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн утасны дугаарт мессеж илгээдэг юм.

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх өнөөдрийн хуваарь:

Налайх 09.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрх, Уурхайчдын 26-31-р гудамж, Энгэр шанд, Ронтень, Ажигана ХХК-ууд, Их ам, Туулын гүүрний хэсгээр

10.00-13.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн 1-7, Өндөр настны гудамжнууд, Нэг цэгийн үйлчилгээ, Өрхийн эмнэлэг, Хорооны цагдаа

Сонгинохайрхан 11:00-18:00 цагт: 7, 8-р хороо Нуурын 8, Баянхошууны 8, 10, 11, 13-р гудамжнууд, ЦЭЭГ ХХК, Дүүргийн ЗДТГ, Бүрд халуун ус, Дэлхийн зөн ОУБ, Усан сан, Монгол керамик ХХК болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 10:00-17:00 цагт: 3-р хороо Хос өргөө, Монгол-Солонгосын коллеж, Автобус 1, Витафит ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

10:30-16:00 цагт: 1, 2, 3-р хороо Мишээлийн 89, НА-53, 54, 94-р байрууд, Монгол микрон кашмер ХХК, Петростар ШТС-18, Аянчин аутфиттерс дэлгүүр, Скай трэйдинг, Барилга архитектур корпораци, МСМ ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:30-18:00 цагт: 7, 13, 14-р хороо Туул 2/Б, Туулын задгай 1, 2, 3, 4, 617, 652, /Алтанбулаг/ Задгай хэсгүүд, Бөхөг гол, ТПАН А/13.2-ын задгай, Алтанбулаг сумын 2-р хороо, Малын удмын сан, Бөхөг, Түмэн шувуу, Алтан тариа, Алтан сүлжээ системс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг 09:00-13:00 цагт: Баянцогт сумын Дунд-Уртын эх, Шимт уринш ХХК-ууд, Насанжаргал /худаг/, Гэр хороолол

09:30-17:00 цагт: Аргалант сум

10:30-13:00 цагт: Зуунмод сумын Баянхошуу баг гэр хорооллын 23-36, Хөтөлийн 0-2-р гудамж

14:00-18:00 цагт: Баянцогт сумын Иргэн Мөнхбаяр, Цогбадрах, Жамбалсүрэн, Могол ноос ХХК орчмоор