Дэлхий дахинд коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо 43100 болж, нас барсан хүмүүс 1018-д хүрлээ. 

Мөн Уханийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсны тоог нийтэлсэн ба үүнээс үзэхэд зөвхөн Хубэй мужийн халдвартай иргэдийн тоо 31728 байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт халдвартай хүмүүсийн 75 хувь нь тус мужид байгаа бөгөөд үлдсэн 25 хувийн ихэнх нь мөн Хятадад байгаа юм. 

Энэ байдал нь Хятадын иргэдийн дунд маш их эргэлзээ үүсгэж коммунист намд итгэх итгэл буурах эрсдэл үүссэн байна. Харин Хятадын дарга Ши Жинпин иргэдийн эргэлзээг арилгахын тулд Бээжингийн гудамжаар маск өмсөн алхаж, мэдэгдэл хийжээ. 

Тэрээр, "Одоогийн байдал маш ноцтой байгаа нь үнэн. Гэхдээ Хятадын удирдлага вирусийн тархалтыг хязгаарлах бүх арга хэмжээг авч байгаа ба бидэнд тулгарч буй эдийн засгийн уналтыг багасгах арга хэмжээг мөн эхлүүлж байна" гэв. 

Эх сурвалж: The Washington Post, CNN