Энэ сарын 22-нд буюу өчигдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн Богд ууланд хээрийн түймэр гарсан юм. Түймрийг өчигдөр орой 20:00 цагийн орчимд Онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран цурманд оруулж унтраажээ.

Уг түймрийн улмаас байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсгийн уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, гурван га бэлчээрийн талбай шатаж их хэмжээний хохирол учирсан байна.

Түймрийн шалгаан нөхцөлийг Цагдаагийн байгууллагаас тодруулахад Шилийн Богд ууланд гарсан иргэд түймэр тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Улмаар тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллаж, түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэрэг болгоомжгүй үйлдэл гаргахгүй байхыг ЦЕГ-аас иргэдэд анхаарууллаа.