Энэ жилийн Оскарын наадмаас дөрвөн шагнал авсан Шимэгч киног HBO жижиг хэмжээний цуврал болгон дахин бүтээнэ гэв. Уг шийдвэр Оскарын наадмаас өмнө гарсан ба алдартай киног дахин бүтээх шаардлагатай эсэх тал дээр ажиглагчид маргаантай байна. 

Киноны жүжигчид одоогоор тодорхой болоогүй ч Collider болон Deadline сэтгүүлд жүжигчин Марк Руффалог шинэ хувилбарын голд дүрд тоглох магадлалтай гэж бичжээ. 

Руффалогоос энэ талаар асуухад, "Надаас асуувал дуртайяа тоглоно" гэж хариулсан байна. Гэхдээ одоогоор зураг авалт хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм. 

Киноны найруулагч Бон Жун Хогийн хэлснээр энэхүү жижиг хэмжээний цуврал нь кинонд гарсан үйл явдлуудыг баяжуулах болно гэжээ. Түүний хүсэл нь Шимэгч киноны илүү чанартай, өргөтгөсөн хувилбарыг бүтээх гэнэ. 

Эх сурвалж: TechRadar, Indiewire