ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ. Уулзалтаар үйл ажиллагааны чиглэл, зорилго, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Бид өнгөрсөн 25 жилээ дүгнэх цаг болсон. Өнөөдрийг хүртэл боловсруулж ирсэн хөгжлийн хөтөлбөрүүд уялдаа холбоо, судалгаа тооцоогүй явж ирснээс үүдэн оновчтой бодлого, төлөвлөгөөгүй явж ирсэн” гэлээ.

Түүний хэлснээр Монгол улс 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлснээс өнөөдрийн байдлаар хүчинтэй 203 баримт бичиг байна.

Мөн тэрээр цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө одоогийнх шиг хүслийн жагсаалт биш, шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хамтран маш тодорхой тооцоо, судалгаан дээр үндэслэн боловсруулна гэлээ.

Дашрамд дурдахад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн байгуулсан орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд гадаад, дотоодын шилдэг сургуульд салбар бүрийн чиглэлээр суралцдаг шинэ үеийн төлөөлөл болох 15 залуу багтжээ.

Орон тооны бус зөвлөхүүд: