Бид тоймлоё, Та унш

2019.07.25 Пүрэв                         23°C  2,663.58  Эд, эдлэл идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё 


Улсын дугаарын шинэ сери гарлаа

УБ-т олгогдох дугаарын нөөц дууссан учир шинээр улсын дугаарын УАА серийг олгож эхэллээ. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгсэлд олгох ба burtgel.transdep.mn сайтад нэвтэрч, машиныхаа дугаарыг авах боломжтой. 

Өнгөөр ялгарах дугаар 

Шинэчлэгдсэн стандартаар нийтийн тээвэрт шар дэвсгэр дээр хар өнгөөр, эко машинд ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр, тусгай замын машинд хар дэвсгэр дээр цагаан өнгөөр, дипломат машинд улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн төмөр дугаар олгоно.

Тойм 

Жил ирэх бүр иргэдийн автомашины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр улсын дугаарын хомстол үүсэж байгаа юм. Жнь: хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 57.568 нь энэ онд шинэ дугаар авчээ.


Шөнө нээлтээ хийх Хотгойдын наадам

Хотгойдын хурд-4 хангайн бүсийн наадам 7/26-28-нд Мөрөн хотод болно. Тэгвэл уг наадмын нээлтийг анх удаа шөнө буюу 21:00 цагт хийхээр боллоо. Мөн Мөрөн хотын 210 жилийн ойд зориулан ₮300 саяар наадмын талбайд 25 м өндөр лед гэрэлтүүлгэн 4 багц цамхгийг барьжээ. Энэхүү цамхаг нь эрчим хүчний хэмнэлттэй ба цамхгийн суурь 2 м хүртэл буудаг байна.


Дахин 1 хүн ажлын байрандаа амиа алдлаа

Говь ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барлаа. Талийгаач тус компаний дадлагажигч байсан ба худгийн сэнс ажиллаж буй эсэхийг шалгахаар ороод сэнсэнд цохигдон нас барсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдэлтэй осол гарсаар байгаа ба 2-р сараас хойш 14 хүн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. 


Солонгосын ШТС-ууд Японы эсрэг бойкотод нэгдлээ

Худалдааны дайнаас үүдэлтэй Японы эсрэг бойкотод Солонгосын ШТС, засварын газрууд нэгдэж Япон машинтай иргэдэд үйлчлэхгүй байна. Учир нь Японы ЗГ 7/1-нд Солонгос руу гаргах өндөр технологийн материалд хориг тавьснаас болж Солонгосын хагас дамжуулагч, дэлгэц зэргийн үйлдвэрлэл тасалдах эрсдэлтэй болсон юм. Одоогоор хоригийн шалтгаан тодорхойгүй байгаа ба бойкотоос үүдэн Солонгос дахь Япон шар айрагны борлуулалт 40%, нислэгийн тийзийн захиалга 70%-р буурчээ.


Тереза Мэйгийн дараагийн хүн тодорлоо

Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон гишүүдийн 87.4%-ын саналыг авч Их Британий ЕС-аар сонгогдлоо. Гэвч Жонсоны бодлогыг эсэргүүцдэг Гадаад хэргийн газрын сайд Алан Дункан өөрийн хүсэлтээр огцорч, канселор Филип Хэммонд, хууль зүйн сайд Дэвид Гауке нар ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. Учир нь Жонсон Их Британи ЕХ-оос гэрээгүй гарсан ч болно гэж үздэг юм.

Таны сонорт


Image result for doctor icon Элэгний В, С, эхо, хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэгийг маргааш Чингисийн талбайд үнэ төлбөргүй хийнэ. 

Өдрийн тойм Статистик


Figures of couple from paper and scissors.

Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр