Өнгөрсөн жилээс эхлэн Apple компани хурууны хээ таних технологио шинэчлэн, царай таних технологийг анх удаа iPhone X утсандаа нэвтрүүлж байсан. Тэгвэл энэ сарын 12-нд танилцуулах шинэ загварын iPhone XS загварын утас хурууны хээ таних технологигүй болох гэнэ.

Ойрын хугацаанд Applе компани шинээр гаргах утаснууддаа хурууны хээ таних технологио ашиглахгүй байх магадлал өндөр байна. Үүнд хоёр шалтгаан бий гэж технологийн салбарынхан үзжээ.  

Эхнийх нь царай таних технологи буюу Face ID хэрэглэгчдээс муугүй үнэлгээ авсан. Мөн уг технологийн илүү сайжруулсан хувилбар хэрэглээнд нэвтрэхэд бэлэн байгаа юм. Хоёр дахь шалтгаан нь хурууны хээ таних технологи ОЛЕД дэлгэцэд (iPhone X-т хэрэглэсэн) илүү тохиромжтой бөгөөд Apple компани шинээр гарах бүтээгдэхүүндээ ЛЕД дэлгэц ашиглахаа мэдэгдсэн байна.

Зураг: 9TO5Mac

Эсрэгээрээ Samsung компанийн шинэ утас Galaxy S10 хурууны хээ таних технологитой байхын зэрэгцээ Apple компанитай өрсөлдөхүйц царай таних технологийг нэвтрүүлнэ гэж таамаглаж байна. Энэ нь мэдээж хэрэглэгчдэд утасныхаа түгжээг тайлах илүү олон сонголт өгөхөөс гадна найдвартай байх нь мэдээж.

Дараа долоо хоногт танилцуулах iPhone XS энэ жил гурван өөр загвараар худалдаанд гарах ба эдгээр нь гурван камертай байна гэх таамаг байна. Үнийн хувьд ойролцоогоор 999 доллар байх болов уу гэж Хятадын мэдээллийн агентлаг бичжээ.

Эх сурвалж: Forbes, The Verge, Cnet