Энэ сарын 23-ны байдлаар цагдаагийн байгууллагад 31.900 дуудлага, мэдээлэл, 1.175 гэмт хэрэг бүртгэгдсэн жээ. Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж байгаатай холбоотойгоор 13 хүн архинд хордон нас барж, 4598 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Мөн баяраар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осгож гэмтэх, хулгай дээрэмд хохирох тохиолдлууд ихэсчээ. Тухайлбал, архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас долоон хүн хүйтэнд осгож амь насаа алдсан байна.

Үүнээс гадна 12 сарын 19-нд Фарм трейд компанийн ажилтанд хутга тулган, эрүүл мэндэд нь хохирол учруулж, 20 гаруй сая төгрөгийг дээрэмджээ. Энэ мэт шинэ жилийн баяраар шунахайн сэдлээр ноцтой дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж муудалцан үл таних хүний амь насанд халдсан зэрэг ноцтой хэргүүд бүртгэгдсэн байна.

Иймд цагдаагийн алба хаагчид 24 цагийн эргүүл хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.