Бид тоймлоё, Та унш

2019.10.23 Лхагва                                       -2°C  2,683.19  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё 


Саарал жагсаалтын уршиг 

Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш томоохон компаниудын индекс 0.08%-р буурчээ. Тухайлбал, Тавантолгой компаний хувьцаа 15 нэгжээр, АПУ компанийнх 3.85 нэгжээр буурсан байна.

Валютын ханш өссөн үү? 
Саарал жагсаалтад орсноос хойш $-ын ханш ₮20-40-р нэмэгдсэн. Монголбанкны ханшаар нэг доллар ₮2683-тэй тэнцэж байгаа бол Найман шарга дээр ₮2690 байна. Гэвч Монголбанкнаас саарал жагсаалтад орсон нь ЭЗ-т сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн юм.

Тойм 
Бид арилжааны банкнуудын хөрөнгийн эх үүсвэрийг ил тод болгож, мөнгө угааж буй гэмт хэрэгтнүүдийг яллахаас нааш саарал жагсаалтаас гарч чадахгүй юм. Гэтэл төр засгийн зүгээс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.


Шийдэгддэггүй 60 тэрбумын хэрэг 

60 тэрбумын хэрэгтэй холбоотой Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр 10/31 хүртэл хойшиллоо. Тэдэнд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр 16-20 жилийн ял төлөвлөсөн байна. Бичлэгт Ц.Сандуй, А.Ганбаатар нараас гадна тухайн үеийн намын дарга М.Энхболдын яриа бичигдсэн байдаг ч түүнийг хэрэгт татаагүй юм.


Налайхын замыг 11/1-нд нээнэ 

Гэхдээ зөвхөн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх ба явган хүний болон дугуйн замыг 2020 онд хийж дуусгана. Налайхын замыг 1953 онд барьснаас хойш засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй юм. Үүнээс болж зам тээврийн осол их гардаг байсан ба 2018 онд 198 осол гарчээ.


Нарүхитог хаан ширээнд заллаа

Японы 126 дахь эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслолд 180 орны 2000 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ үеэр Нарухито тангарагаа өргөж, зочидтой уулзсан ба уг ёслолд ЕС У.Хүрэлсүх оролцож байгаа юм. Тэрээр хаан ширээний ёслолоос өмнө хөнгөн хэрэг үйлдсэн 500 мянга гаруй хүнд өршөөл үзүүлжээ.

Таны сонорт


Дөрвөн настнуудтай хэрхэн харилцах вэ? 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр