Ундны усны шугам сүлжээг шинэчлэн засварлах шинэлэг технологийг Австрийн засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монголд нэвтрүүллээ.

Тодруулбал хөнгөлттэй зээлийн хүрээнд тус улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгслийг ханган нийлүүлж, мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтад хяналт тавьж, зөвөлгөө өгч ажиллаж байна.

Нийслэлд иргэдийг ундны цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байна.

Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай бөгөөд гэмтэл саатал ихээр гарах болжээ.

 

Харин шинээр нэвтрүүлж буй шугам доторлох технологи нь шугам сүлжээнд гарсан гэмтэл, засварын ажлыг суваг шууд

Зураг: НЗДТГ

уу ухаж, дэд бүтцийг гэмтээхгүйгээр доторлох боломжтой гэнэ. Ингэхдээ шугамын хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлох юм байна. Үүнд:

  • Шугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ
  • Усны алдагдлыг бууруулна
  • Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
  • Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
  • Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчин ээлтэй зэрэг ач холбогдолтой байна.

Энэхүү технологийг ашиглан 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлохоор төлөвлөсөн ба энэ онд СБД-ийн 1-р хороо Сөүлийн гудамжны 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг засварлахаар болжээ.

Цаашид УСУГ-аас уг технологийг нутагшуулж, засварын ажлыг үе шаттайгаар хийх юм байна.

Зураг: НЗДТГ