Засгийн газрын хуралдаанаар шинэ цэнгэлдэх хүрээлэнг барих асуудлыг хэлэлцлээ. Шинэ цэнгэлдэх нь 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй, үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байхаар төлөвлөсөн юм.

Тус цэнгэлдэхэд Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээг жилийн дөрвөн улиралд явуулна.

Одоогоор шинэ цэнгэлдэх барих газрыг судалж байгаа ба Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд эсвэл Хүй долоон худаг, Монгол наадам цогцолбор орчимд барихаар төлөвлөжээ. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2021 оны Үндэсний их баяр наадмаар ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Сонирхуулбал, цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлагдсан юм. Уралдааны шагналын сан 30 сая төгрөг ба оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 16-ны 10:00-16:00 цагийн хооронд Хангарди ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт бүтээлээ ирүүлнэ.