Шинэ цэнгэлдэхийн зураг төслийн санал асуулгад хамгийн өндөр оноо авсан хоёр бүтээлийг зарлалаа. Санал асуулгад 24295 иргэн санал өгсөн ба хоёрдугаар баг 5959, зургадугаар баг 7791 санал авсан байна.

Уралдааны удирдамжийн дагуу уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд эцсийн бүтээлийг шалгаруулах ба ажлын хэсэг маргааш хуралдаж, дүнгээ гаргах юм.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдаанд, есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. 

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг Яармагт барихаар шийдвэрлэсэн ба барилгын ажлыг 2020 оноос эхлүүлж, 2021 оны наадмаар ашиглалтад оруулахаар тооцоолжээ.