Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн уралдаанд мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуучуудийн есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. 

Эдгээр бүтээлийг Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст  байршуулсан ба иргэдийн саналыг өнөөдрийн 17:00 цаг хүртэл авна. Үүний дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргах юм. 

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 16 хүртэл 10 хоногийн хугацаанд зарласан байна. Уралдааны шагналын сан 30 сая төгрөг байсан юм. 

Шинэ цэнгэлдэхийн барилгын ажлыг 2020 оноос эхлүүлж, 2021 оны наадмаар ашиглалтад оруулахаар тооцоолсон байна. Шинэ цэнгэлдэхэд Үндэсний их баяр наадмаас гадна олон ус спорт, уран сайхны арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Шинэ цэнгэлдэх нь 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй, үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байх юм.