Манай улс Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болсон ба төслийн нээлт Ням гарагт боллоо. Төсөл нийтдээ 300 сая долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих ба үүний 95 хувийг Хятадын талаас таван хувийг манай улс гаргах юм.

Уг цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоогийнхоос хоёр дахин их бохир цэвэршүүлэх чадалтай байна. Мөн лагийг бүрэн боловсруулж, тэндээс гарсан метан хийгээр байгууламж өөрийн эрчим хүчээ хангах зэрэг орчин үеийн технологийн шийдэл бүхий цэвэрлэх байгууламж баригдах гэнэ.

Бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн ба 1.6 жилийн хугацаанд барьж дуусгахаар тооцоолсон гэж албаныхан хэллээ.

Манай талаас тендер зарлахдаа 2020 онд бүрэн ашиглалтад оруулах нөхцөл тавьсан ба бүтээн байгуулалтын ажилд Хятадын гурван компани шалгарч, туслан гүйцэтгэгчээр манай улсаас 4-5 компанийг шалгаруулах юм.

Дашрамд дурдахад, манай улсад Мянганы сорилтын сангийн 300 сая долларын нийслэлийн усны нөөцийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжихээр болсон. Харин шинээр баригдах байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг 3, 4-р дулааны станцын хөргөлтийн системд ашиглах бол заримыг нь зүүн аймгуудын хэрэгцээнд нийлүүлэхээр тооцжээ.

.

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ ИЙМ БОЛНО.Ерөнхий сайдаар томилогдоод хамгийн түрүүнд очиж ажилласан газар бол төв цэвэрлэх байгууламж юм. Заавал шийдэх ёстой энэ ажлын техник эдийн засгийн тооцоог 10 сарын хугацаанд эцэслэж, санхүүжилтийг шийдлээ. 50 жил хуримтлагдсан лагтай, 15 жил маргалдсан энэ ажил одоо торох юмгүй боллоо. Иргэд маань эрүүл орчинд амьдарч, чандмань эрдэнэ болсон усаа бид тунгалаг байлгах ёстой.Төв цэвэрлэх байгууламжийн асуудал бол Монгол улсын нийт хүн амын 50 хувьд хамаарах эрүүл мэндийн, байгаль орчинд тулгамдсан асуудал юм.

Posted by Khurelsukh Ukhnaa on Sunday, August 26, 2018

гэх