Шинэ iphone худалдан авсан бол зарим нэг тохиргоог заавал өөрчлөх шаардлагатай. ID нээхээсээ урьтаж дараах таван тохиргоог өөрчлөхийг Apple компанийн мэргэжилтнүүд зөвлөж байна. 

И-Мэйл тохиргоог өөрчлөх

Мэдээж уг и-мэйл хаягийн хэрэглээ хүн бүрт өөр хэдий ч и-мэйл шинээр ирсэн эсэхийг тогтмол шалгах шаардлагагүй байдаг. Тодруулбал, Settings > Mail гэсэн цэс рүү орж Fetch to manual тохиргоог хийгээрэй. Ингэснээр Push and Fetch функцийг ачаалах үед л шинээр и-мэйл ирсэн эсэхийг шалгана.

Аппликэйшн ачаалахыг зогсоох

Background App Refresh нь шинэ мэдээллийг татаж авах үйл явц юм. Товчхондоо, ашиглаагүй байхад хүртэл аппликэйшнүүд ажиллаж, шинэ мэдээлэл байгаа эсэхийг шалгаж, мэдээлэл татдаг гэсэн үг. Гэвч энэ нь батарейг муутгах эрсдэлтэй юм. Иймд Settings > General > Background App Refresh гэсэн цэс рүү орж идэвхгүй болгоорой.

Байрлалын мэдээллийг идэвхгүй болго

Location Services нь таны байгаа байрлалыг зарим аппликэйшнүүдтэй хуваалцдаг гэвэл итгэх үү? Тиймээс Settings > Privacy > Location Services цэс рүү хандаж хэрэггүй аппликэйшнийг Never сонголт хийгээрэй.

Тайван байлга сонголтыг хийх

Зарим тохиолдолд утасны хэрэглээг түр хязгаарлах шаардлагатай байдаг. Иймдээ ч Apple Do Not Disturb гэх функцийг гаргасан байна. Үүнийг Settings > Do Not Disturb цэсээр хандан унтдаг цагтаа идэвхжүүлээрэй. Гэхдээ Repeated Calls буюу давтан ирсэн дуудлагыг авахаар үлдээхийг зөвлөж байна. 

Control Center-ээ өөрчил

iOS 11 үйлдлийн системийн хувьд Control Center-г өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой болсон юм. Үүний тулд Settings > Control Center > Customize Options цэсээр хандан өөрийн нэмэх эсвэл хасах товчийг сонгоорой. Жишээлбэл, шинээр Screen Recording буюу дэлгэцээ бичих функцээс гадна Home, Notes Apple TV удирдлага зэргийг сонгох боломжтой.