Apple компани Бруклиний хөгжмийн академид болсон хурлын үеэр шинэ iPad, Macbook бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Тус компаний iPad төхөөрөмждөө найман жилийн дараах хамгийн том өөрчлөлтийг хийсэн гэнэ. Тухайлбал шинэ iPad Pro нь одоогийнхоос 5.9 мм буюу 15 гаруй хувиар нимгэн ба чихэвчний оролт, товчлуургүй байх бөгөөд нүүр дүүрэн дэлгэц, дугуй өнцөгтэй байх юм.

Үүнээс гадна нүүр танигч, 5k хүртэлх нягтралтай дэлгэцтэй холбох USB-C оролт байх бөгөөд iPad -аараа iPhone утсаа ч цэнэглэх боломжтой аж. Үнийн хувьд 11 инчийнх нь 799 доллар,12.9 инч нь 999 доллараас эхлэх юм байна.

Харин үзэг нь төхөөрөмжийн хажуу талд соронзлогдож автоматаар цэнэглэгдэх гэнэ.

Үүнээс гадна MacBook Air зөөврийн компьютер нь өмнөх загвараас 25 хувиар хөнгөн буюу 1.24 кг, хөнгөн цагаан хүрээгүй бөгөөд суурь нь 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийгдсэн учир нүүрстөрөгчийн ялгарал нь 50 хувиар буурчээ.

Хэмжээ нь 13.3 инч байх ба олон хэрэглэгчээс шүүмжлэл хүртсэн TouchBar хэсгийг гарнаас хассан байна. Харин үнийн хувьд 1119 доллар байх гэнэ. Эдгээр бүтээгдэхүүн өнөөдрөөс худалдаанд гарч эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN, Deadline