Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сараас 11-ээс эхлэн бүх төрлийн хагас автомат буу, багтаамж ихтэй магазиныг хориглож байгаагаа мэдэгдлээ. Иймээс зэвсэг эзэмшигчдийг одооноос эхлэн буугаа хураалгахыг уриалсан байна.

Галт зэвсгийн хуульд өөрчлөлт оруулах саналыг Даваа гарагийн кабинетын хурлаар дэмжсэн бөгөөд тус хуулийн ачаар Шинэ Зеланд улсын аюулгүй байдал сайжирна гэдгийг Ардерн онцолжээ.

Тус улсын хоёр лалын сүмд өнгөрсөн Баасан газарт зэвсэгт халдлага гарч 50 хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: CNN