Шинэ Зеландын ахлах сургуулиудад энэ жилээс эхлэн дэлхийн дулаарал, үүний эсрэг тэмцэх талаар заахаар боллоо. Уг хичээлд шинжлэх ухааны газрын материалыг ашиглах ба 11-15 насны сурагчид сайн дураар хамрагдах боломжтой байна. Хичээлийн материал нь видео, текст, гарын авлага хэлбэрээр байх гэнэ. 

Энэ жил дэлхийн дулаарал соёл иргэншилд аюул заналхийлж байгааг эрдэмтэд сануулсан юм. Улмаар Их Британи, Филиппин, Испани, Шинэ Зеланд зэрэг орны олон мянган сурагч, оюутнууд хичээлээ хаяж жагссан байна.

Их Британий сэтгэл зүйчдийн хэлснээр хүүхэд, залуус дэлхийн дулаарлын талаар авч хэрэгжүүлж буй томчуудын ажилд сэтгэл дундуур байгаа ба энэ нь айдас, сэтгэл гутралыг нэмэгдүүлж байна гэжээ. 

2015 оны Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээний дагуу засгийн газрууд дэлхийн дулаарлын талаар боловсрол олгох ёстой юм. Гэвч Австрали, Их Британи зэрэг орнууд уг гэрээг дагахгүй байгаа гэнэ. 

Харин Итали өнгөрсөн 11-р сард математик, газар зүй зэрэг хичээлд уур амьсгалын асуудлыг тусгасан анхны улс болжээ.

Эх сурвалж: The guardian, Techno EA