Шинэ Зеландын Өмнөд аралд өнгөрсөн Даваа гарагт гарсан ой хээрийн түймэр өдгөө 2300 га, 25 км газрын хамраад байгааг тус улсын Иргэний аюулгүй байдлын газар мэдээллээ. Түймрийн улмаас онц байдалд зарласан бөгөөд Тасман дүүргийн 3000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Азаар хүний амьд эрсдээгүй бөгөөд түймэрт нэг байшин өртсөн байна.

Одоогоор түймрийг унтраахаар 23 нисдэг тэрэг, гурван онгоц, 155 гар унтраагч болон олон зуун сайн дурынхан ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү түймэр нь  Шинэ Зеландад 1955 оноос хойш тохиолдолд хамгийн аюултай үзэгдэл аж.

Эх сурвалж: BBC, Reuters