Нийтийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс жил бүр Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг.

Харин энэ онд Нийслэлийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан шийдвэрээр 14 зогсоолын талбайг гаргаж бүрэн ашиглалтад хүлээн авчээ.

Ингэхдээ НИТХ-ын төлөөлөгчид болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэсэн бөгөөд өнгөрсөн сарын 22-оос эхлэн үйлчилгээнд оруулсан байна.

Түүнчлэн шинэ зогсоолуудыг дайран өнгөрч буй 29 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталжээ.

Дашрамд дурдахад, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 80 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилдэг байна.

 

2018 онд хийгдсэн нийтийн тээврийн шинэ зогсоол:

Зогсоолын нэр Байршил Дүүрэг Хороо Гудамж замын нэр Дайран өнгөрөх чиглэлүүд
1 15-ын зогсоол урд БЗД 28 Гачууртын авто зам Ч:11,

Ч:36

2 15-ын зогсоол хойд БЗД 28 Гачууртын авто зам Ч:11,

Ч:36

3 Дэлгэрхотхон хойд ХУД 2 Үйлдвэрийн гудамж Ч:43, Ч:61
4 626-р худаг баруун БГД 23 Хувьсгалчдын гудамж Ч:20а, Ч:41, Ч:43, Ч:48
5 Оргил худалдааны төв урд СХД 20 Товчооны зам Ч:60, ХО:10, ХО:12, ХО:13
6 Оргил худалдааны төв хойд СХД 20 Товчооны зам Ч:60, ХО:10, ХО:12, ХО:13
7 Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв баруун ЧД 14 Чингэлтэйн өргөн чөлөө Ч:7, Ч:22, Ч:23, Ч:24а, Ч:24б, Ч:27, Ч:28, Ч:33, ХО:1, ХО:2
8 Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв зүүн СБД 13 Чингэлтэйн өргөн чөлөө Ч:7, Ч:22, Ч:23, Ч:24а, Ч:24б, Ч:27, Ч:28, Ч:33, ХО:1, ХО:2
9 Хаан банк урд СБД 17 Дамбадаржаагийнзам Ч:28, Ч:29
10 Хаан банк хойд СБД 17 Дамбадаржаагийнзам Ч:28, Ч:29
11 Говь 2 баруун БГД 20 Эрчим хүчний гудамж Ч:24б
12 Говь 2 зүүн БГД 20 Эрчим хүчний гудамж Ч:24б
13 Шинэ зогсоол баруун ЧД 12 Дэнжийн 1000-ын гудамж Ч:21а, Ч:21б, Ч:55
14 Шинэ зогсоол зүүн ЧД 12 Дэнжийн 1000-ын гудамж Ч:21а, Ч:21б, Ч:55