ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтран өчигдөр их хэмжээний хар тамхи шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ.

Тодруулбал, НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад 1971 онд багтсан гашиш гэх бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан хил нэвтрүүлэхийг завджээ.

Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан дээрх гашиш хэмээх бодис нь гурван килограмм орчим жинтэй, хар зах зээлийн ханш нь 300 орчим сая төгрөг гэдгийг албаныхан хэллээ.

Одоогоор уг хэргийн эзэн холбогдогчид нь тодорхойгүй байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Эрүүгийн хуульд зааснаар эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдвал 10-40 мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хүртэл хорих заалттай юм. Харин үүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилээр хорих ялтай байна.