Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор долоон шүүгч 125 сая долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм. Үүнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийлээ. 

Тэрээр УИХ-ын дарга тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг таниулж иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж байгаа ба энэ үеэр шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх зэрэг иргэдийн саналыг дэмжсэн байр суурь илэрхийсэн гэлээ. 

Харин Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдээс долоон шүүгч 125 сая долларын авлига авсан тухай яриагүй, зориуд гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна гэлээ. 

Сануулахад, ерөнхийлөгч Х.Баттулга Лхагва гарагт зарлиг гарган дээд шүүх болон Эрүү, иргэний шүүхийн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Харин дээрх 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэх амлалт өгсөн нь баримтаар нотлогдсон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн байна.