ХХААХҮ-ийн салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журмын дагуу салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон тэдгээрийн дэргэдэх гарааны компаниас 20 бүтээл ирүүлжээ. Эдгээрээс 

  • Завханы улаан сармис болон Алтайн сонгины вирусгүй булцууг гарган авах, тарималжуулах, 
  • Шувуу үргээх төхөөрөмж,
  • Малын цагаан хорхойтой тэмцэх шинэ арга,
  • Бактерийн шингэн бордоо,
  • Малын тэжээлд нэмэлтээр ашиглах целлюлаза ферментийн бэлдмэл үйлдвэрлэх сэдэвт бүтээлүүд шалгарч, үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 

Шилдэг бүтээлийн шагналыг ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, дэд сайд Ж.Сауле нар гардуулан өгчээ.