Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд шүд угаах аргачлалаар өрсөлдөж байгаа юм.

Эрүүл мэндийн яамны судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгааг тогтоожээ. Энэ нь фторын агууламж багатай ундны усны хэрэглээ бага хэвээр, цагаан идээнээс илүү хийжүүлсэн ундааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой юм. 

Үүнээс үүдэн шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчин их байна. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолой болон эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтгаан болдог юм. 

Харин хүүхдийг багаас нь шүдээ зөв угаах дадалтай болгосноор 200 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байна.