Сибирийн ганц эвэрт гэж нэрлэгддэг Эласмодериум хирс нь 39 мянга орчим жилийн өмнө буюу неандерталь хүний үеэс орчин цагийн хүний үүслийн эхэн үе хүртэл Зүүн Европ, Баруун Азид амьдарч байжээ.

Судлаачид 3.8 тонн жинтэй Эласмодериумыг 200 мянга орчим жилийн өмнө мөхсөн гэж үздэг ба нүүрстөрөгчийн цацраг, генетикийн шинжилгээний арга ашиглан хирсний 23 олдворыг шинжилсэн байна.

Үүнээс үзэхэд Эласмодериум нь одоогийн Орос, Монгол, Хятадын хойд хэсэг, Казахстаны нутгаар амьдарч байсан ба 40 мянган жилийн өмнө болсон Мөстлөгийн үед өвсний хомсдолд орж мөхсөн байна.

Уг судалгааны ачаар орчин цагийн хирсийг устаж үгүй болохоос сэргийлэх боломжтой гэнэ. Учир нь өдгөө дэлхий дээр ердөө таван төрлийн хирс байгаа ба тэд амьдрах орчны өөрчлөлтөд дасан зохицож чаддаггүй тул ихэнх нь амьтны хүрээлэнд амьдардаг гэнэ.  

Эх сурвалж: CNN, BBC