Сингапурын үндэсний их сургуулийн өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад орсон зургаан байгууламжийн нэг болох Дизайн, байгаль орчны сургуулийн барилга өөрийгөө цахилгаанаар хангадаг гэнэ. Учир нь тус сургуулийн дээвэр дээр 1200 ширхэг нарны зай суурилуулсан бөгөөд энэ нь жилд 500 мегаватт эрчим хүч боловсруулах чадалтай юм.

Харин илүүдэл эрчим хүчнийг сургуулийн цахилгааны төв сүлжээнд нийлүүлэх бөгөөд энэ нь нөөцөд ашиглагдах боломжтой гэнэ.

Сургуулийн барилга нь дизайны студийн зориулалттай 1500 метр кв талбайтай бөгөөд 500 метр кв задгай талбай, судалгааны төв, кафе, номын сан зэргийн шийдэж өгчээ. Мөн өрөөнүүд нь олон янзын зориулалтаар ашиглаж болохуйц бөгөөд таазны сэнснүүд нь 100 хувь агаарын солилцоо явагдах боломж олгодог байна.

Дэлхий ногоон барилгын консулын тооцоолсноор 2017 оны байдлаар дэлхий дээр эрчим хүч хэрэглэдэггүй 500 барилга, 2000 орчим байшин байдаг гэнэ.

Сингапурын коллежууд багш, оюутнууддаа онцын шаардлагатайгаас бусад тохиолдолд агааржуулагч асааж, таазны сэнс ашиглахгүйгээр, хаалга цонх онгойлгох агаарын солилцоо явуулахыг уриалж байгаа юм. Ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ жилд 40-60 хувиар багасгах боломжтой гэнэ.

Эх сурвалж: CNN, Inhabitat