Сирийн босогчдын бүлэглэлүүд Иблиб муж дахь танк, их буу, пуужин зэрэг хүнд оврын зэвсгээ хураасан гэдгээ мэдэгдлээ. Энэ нь тус мужид зэвсэггүй бүс байгуулах гэрээний дагуу хийгдэж байгаа анхны ажил юм.

Өнгөрсөн сард босогчдыг дэмждэг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Сирийн засгийн газарт дэмжлэг үзүүлдэг Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын 15-нд Иблиб мужийн 15-20 км газарт зэвсэггүй бүс байгуулахаар тохиролцсон юм.

Уг гэрээний дагуу тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг бүх террорист бүлэглэл зэвсгээ хураах гэнэ. Гэвч Сири дэх Ал Кайдагийн холбоотон гэгддэг Хуррас аль Дин болон Ансар аль Дин бүлэглэлүүд гэрээнд нэгдэхээс татгалзсан юм.

Иблиб муж нь 2.9 сая оршин суугчтай бөгөөд Сирийн засгийн газар, босогчдын мөргөлдөөний улмаас 800 мянган энгийн иргэд дүрвэх хүсэлтэй байгаа гэж НҮБ-аас мэдээлжээ.

Гэхдээ босогчдыг дэмжигчид Засгийн газрын хяналтын бүсэд нэвтэрвэл ял хүлээнэ. Мөн Турк хилээ хаасан учир тэд хаашаа дүрвэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC, NHK