Коллежийн оюутан залуу насанд хүрээгүй охинтой танилцах гэж байсан цагдааг Снапчат аппликейшний хүйс солих филтерийн тусламжтайгаар барьжээ.

Овгоо нууцалсан Этан гэх оюутан залуу Тиндер танилцах аппликейшн дээр Эстер гэх 16 настай охины дүрээр хаяг нээж хүйс солих филтер ашигласан зургаа байршуулсан байна. Ингэснээр цагдаагийн офицер Роберт Дэвиес гэгчтэй танилцсан бөгөөд сэжигтэн Этаныг 16 настай гэдгийг мэдсээр байж садар самуунд уруу татахыг завджээ.

Улмаар Этан Дэвиестэй харилцсан чатынхаа зургийг Гэмт хэргийг таслан зогсоох хөтөлбөрт ирүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилсан байна. Одоогоор Дэвиесыг батлан даалтад сулласан ба насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг үүсгэжээ.

Снапчатын хүйс солих филтер нь тухайн хэрэглэгчийн гадаад төрхийг эсрэг хүйсэнд нь хувиргадаг ба сүүлийн үед нэлээдгүй газар аваад байгаа юм.

Эх сурвалж: The verge, The brag