Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-12-нд Улаанбаатарт зохиогдож өндөрлөлөө. 

Тус тэмцээний 105 кг-ын жинд МУГТ Э.Содномпилжээ өрсөлдөж, 248 кг-ыг цээжнээс шахсанаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртлээ.  Тэрээр Токио 2020 паралимпд өрсөлдөх эрхээ авсан юм. 

Э.Содномпилжээ нь Рио-2016 паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга бөгөөд дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон юм.

Тухайлбал, гуравдугаар сард болсон пауэрлифтингийн УАШТ-ний хэвтээ шахалтын төрөлд 242, 247, 252 кг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө дэлхийн дээд амжилтыг мөн Э.Содномпилжээ 244 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байсан юм.