МУГТ Э.Содномпилжээгийн Токио-2020 олимпын бүх зардал буюу бэлтгэл сургуулилалт, бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар боллоо. Тодруулбал, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд Японы Фүжи хотын удирдлагуудтай уулзах үеэр уг асуудлыг хэлэлцэж гэрээ байгуулжээ. 

Э.Содномпилжээ нь Казахстанд болсон ДАШТ-ний -107 килограммын жинд 247 килограммыг цээжнээс шахсанаар дэлхийн дээд амжилтыг дахин эвдэж Геннисийн амжилтад бүртгэгдсэн юм. Тэрээр Рио-2016 паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга бөгөөд дэлхийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон юм.

Тухайлбал, гуравдугаар сард болсон пауэрлифтингийн УАШТ-ний хэвтээ шахалтын төрөлд 242, 247, 252 кг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө дэлхийн дээд амжилтыг мөн Э.Содномпилжээ 244 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байсан юм.