Генетикийн онцлогоос шалтгаалан солгой гартай хүмүүсийн хэл ярианы хөгжил баруун гартнуудаас илүү байдгийг Оксфордын эрдэмтэд тогтоосон байна.  

Судалгаанд 400 мянган хүний ДНХ-г ашигласан ба тэдний 38.3 мянга нь солгой байжээ. Судлаачид солгой гартай холбоотой дөрвөн генетикийн бүсийг тусгаарласан ба гурав нь тархины бүтэц, хөгжилд нөлөөлдөг уурагтай холбогддог байна. Эдгээр уураг нь тархины цагаан эдийн бүтцийг өөрчилдөг аж. 

Судалгаанд оролцсон солгой гартнуудын тархины хэл ярианы хэсэг нь холбоос сайтай, илүү эмх цэгцтэй байжээ. Солгой гартай хүмүүсийн тархины хэлбэлзэл илүү өндөр давтамжтай байдаг ба энэ нь нас барсан хойно нь ч үргэлжилсэр байдаг гэнэ. 

Судлаачид мөн гартай холбоотой тархины хөгжил, шизоферин, паркинсоны өвчтэй хамааралтай эсэхийг шинжилсэн байна. Ингэхэд солгой хүмүүс шизоферинээр өвдөх магадлал өндөр байдаг бол паркинсоноор өвдөх магадлал илүү бага байдаг ажээ. Дэлхийн нийт хүн амын 10 хувь нь солгой гартай байна.

Эх сурвалж: CNN, Standard