Бид тоймлоё, Та унш

2019.09.24 Мягмар                                    26°C  2,667.91  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё 


Сөүлийн их сургууль Монголд 

Сөүлийн их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так гадаад дахь анхны ОУ-ын кампусаа Төв аймагт байгуулахаар болсон гэж мэдэгдлээ. Тэд Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийж, манай улсыг сонгосон байна.

2023 оноос дэлхийн боловсролыг дэргэдээс нь,

Кампусын барилгын ажлыг 2020 оноос эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авахаар төлөвлөжээ. Ингэснээр тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монголд 3 жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө Солонгост хийх боломж бүрдэх юм.

Суралцах мэргэжлүүд, 

Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, ХАА-н мэргэжлүүдээр боловсрол олгоно. Сөүлийн их сургууль нь боловсролын чанараараа Азид 10-т, дэлхийд 35-т жагсдаг байна. Нийт 28 мянган оюутантай ба манай улсын 25 оюутан суралцаж байгаа юм.


Зорчигчдын тээшийг хадгалдаг боллоо

СХД, БЗД-ийн зорчигч тээврийн төв, Лавай автобуудалд зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр ачаа тээврийг бүртгэлжүүлж, тээш хадгалах, хүлээн авах юм. Өмнө нь иргэдийн ачааг хувиараа тээвэр эрхлэгчид хүлээн авч тээвэрлэдэг байжээ.


Автобусны тоог нэмнэ

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 10/1-с 36 чиглэлд 60 автобус нэмэхээр боллоо. Ингэснээр өглөө, оройн ачаалалтай цагт хүртээмж нэмэгдэх ба өдөрт 500-600 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Мөн 10/1-с 3,4-р хороолол-Зайсан чиглэлийн автобус Зайсан толгойг тойрч явах юм.


Хонг Конгийн жагсагчид Хятадын тугийг сүйтгэлээ

Хонг Кончууд 9/22-ны жагсаал Нью Таун плаза худалдааны төвд тайван замаар эхэлсэн ч үймээн самуунд хүрчээ. Жагсагчид Хятадын тугийг сүйтгэж голын усанд хаясан бат мэдээллийн самбарыг гал унтраагчаар хагалж, шалны чулууг хуулж цагдаа нарын өөдөөс шидсэн байна. Харин цагдаа нар худалдааны төв, ойролцоох метроны буудлыг хааж жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ.


Иран эмэгтэйчүүд хөлбөмбөг үзнэ 

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо Ираны удирдлагуудтай ярилцсанаар 10 сараас эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй боллоо. Учир нь 9 сард эрэгтэй дүрд хувирч хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд орох гэж байсан эмэгтэй баригдаж, шоронд хоригдохоос айсандаа өөрийгөө шатаан амиа алджээ. Үүнээс болж ОУ-ын хөлбөмбөг сонирхогчид Ираныг холбооноос хасахыг FIFA-аас шаардсан юм. Иранд 1979 оноос эмэгтэйчүүд хөлбөмбөгийг цэнгэлдэх хүрээлэнд орох хориотой байжээ.

Таны сонорт


Image result for snowing icon Лхагва гарагт баруун аймгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр