Өмнөд Солонгосын Си Жэй энтертайнментийн алдарт бүтээл Нархан, Мисс эмээ киноны Америк хувилбарыг Юниверсаль студи, Метро голдвин майер кино компани бүтээхээр болжээ.

Өмнөд Солонгост 2011 онд бүтээгдсэн Нархан киноны Америк хувилбарыг “Баяртай, баяртай, баяртай” нэрээр инээдмийн жүжигчин Кевин Хартын Харт Бит компани, Юниверсаль студи хамтран бүтээх гэнэ. Харин кино зохиолчоор Эми Аниоби ажиллах бөгөөд ирэх оны хоёрдугаар хагаст нээлтээ хийх юм.

Ахлах сургуулийн сурагч охидын нөхөрлөлийн тухай өгүүлдэг тус кино нь нээлтээ хийснээс хойш 47 сая долларын ашиг олсноор Солонгосын бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой дөрвөн киноны нэг болжээ.

Харин 20 насандаа эргэн очсон эмээгийн тухай өгүүлэх Мисс эмээ киноны Америк хувилбарыг ижил нэртэйгээр Метро голдвин майер, Тайлер Перри студи хамтран бүтээх юм.

Уг кино нь 2014 онд дэлгэцнээ гарсан даруйдаа дэлхий даяар 59.5 сая долларын ашиг олжээ. Си Жэй энтертайнмент цаашид Солонгосын нэрт бүтээлүүд болох Нуугдаж тоглоё, Сон Ги Жун төсөл зэрэг киноны гадаад хувилбарыг бүтээхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Koreaherald, Yonhap