Өмнөд Солонгосын tvN телевизийн Хайрын ослын буулт олон ангит киноны зураг авалтыг Монголд хийхээр болжээ. Улмаар Хюн Бин, Сон И Жин зэрэг Өмнөд Солонгосын алдарт жүжигчид энэ долоо хоногт Монголд ирээд байгаа юм.  

Кинонд хоёр Солонгосын иргэдийн хайр дурлалын тухай өгүүлэх ба зураг авалтын зарим хэсгийг Швейцарт хийсэн байна. 

Жүжигчин Сон И Жин уг кинонд Хойд Солонгост онгоц нь ослын буулт хийсэн чинээлэг өв залгамжлагчийн дүрд тоглох бол Хюн Бин түүнийг хамгаалахыг оролдож буй Хойд Солонгосын офицерийн дүрд тоглоно. Энэхүү олон ангит кино энэ сарын сүүлээр дэлгэцнээ гарч эхлэх юм. 

Эх сурвалж: Allkpop, Soompi