Жил бүрийн 11, хоёрдугаар сард зарлагддаг Солонгосын засгийн газрын магистр, докторын тэтгэлэг зарлагдлаа. Солонгосын засгийн газар нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлсэн байна. Энэ жил манай улсаас долоон хүнийг уг тэтгэлэгт шалгаруулах юм.

Магистрын сургалт хоёр жил, докторын сургалт гурван жил Солонгос хэлний сургалтын зургаан сараас нэг жил хүртэлх тэтгэлэг олгодог байна. Магистр, докторын тэтгэлэгт хоёр талын онгоцны зардал, сургалтын төлбөр, сарын амьжиргааны тэтгэлэг, судалгааны зардал, эрүүл мэндийн даатгал зэрэг багтах юм.

Энэ онд Солонгосын засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол:

Иргэншил

  • Монгол улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байна)
  • Солонгосын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй

Нас

  • 2019.09.01-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.09.01-ээс хойш төрсөн иргэн)
  • Хөгжлийн албан ёсны дэмжлэг (ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019.09.01-ний байдлаар 45 хүрээгүй байх (1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Боловсрол

  • Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2019.08.31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
  • Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт өгөх бөгөөд 2019.08.31-нээс өмнө дипломоо өгөх
  • Солонгосын их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй
  • Солонгосын их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно
  • 2019.08.31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа Солонгосын засгийн газрын тэтгэлэгт оюутан Солонгосоос Монголд суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (нэг удаа л дахин материал өгөх боломжтой)

Дүн

  • Төгссөн сургуулийн дүнгийн дундаж (GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

4.0 бол 3.49

4.3 бол 3.75

4.5 бол 3.91

5.0 бол 4.34

100 хувиар тооцдог бол 90% дээш байх

  • Дүн дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
  • Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын тавдугаар түвшнээс дээш түвшинтэй, TOEIC 890 оноо, TOEFL 100 оноотой байх.

Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

Материал бүртгэл: Хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын долоон

Элчин сайдын яам Даваа-Баасан гарагийн 08:30-17:30 хооронд ажиллах бөгөөд 12:00-13:30 хооронд цайны цаг байна.  

Бүртгэл Солонгосоос Монголд суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Хаяг: Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас: 7007-1020)

Лавлах

Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

www.studyinkorea.go.kr

Солонгосын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr