Улсын онцгой комиссын шуурхай штабын мэдээлснээр Солонгосоос иргэдээ авчирах эхний нислэг маргааш 07:45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийнэ.  

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө тусгаарлагдах байрны зардлаа ОБЕГ-ын хаан банкны 5084538375 дансанд хийж суудлаа баталгаажуулах юм. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэлээ. 

Одоогийн байдлаар 210 хүн төлбөрөө төлсөн ба Монголд ирээд тусгаарлах байр нь цэргийн хуарангийн зориулалттай, сувилалын зориулалттай гэсэн хоёр төрөл байна. Сувиллын байранд жирэмсэн, хүнд өвчтэй хүмүүсийг байлгахаар шийдсэн бөгөөд хоногийн төлбөр 50 мянган төгрөг юм. Харин цэргийн зориулалттай байранд байрлахад хоногийн 40 мянган төгрөг байна. 

Төлбөр төлөлт дээр хэд хэдэн хүндрэл гарч байгаа ба нэгдүгээрт АТМ-ээс төлбөр төлөхөөр хэний нэрээр төлж байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Мөн нэг хүн 2-3 хүний төлбөр төлж байгаа бөгөөд Солонгосоос ирэх иргэний төлбөрийг Монголоос төлөхдөө энд байгаа хүний нэрээр төлсөн зэрэг нь хүндрэл учруулж байгаа гэнэ.