МАН бүлэг Сонгуулийн тухай хуульд 50+26 тогтолцоог тусгасан хуулийн төсөл боловсруулсан байна. Жишээ нь, 50 гишүүн тойрогт нэр дэвшвэл улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. Ингэснээр сонгогч улсын том тойрогт нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг дугуйлна. Мөн өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид саналаа өгнө. 

Нэг үгээр хэлбэл өмнө нь нам дугуйлдаг байсан бол энэ удаад нэр дэвшигчийг сонгож, ард түмнээс авсан саналынх нь дагуу жагсаж гишүүнээр сонгогдоно гэсэн үг. Харин үнэмлэх гардаж авснаар сонгуулийн сурталчилгааг эхлүүлж болох гэнэ. Гэхдээ уг хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталснаар хүчинтэй болох юм. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол улс цаашид сонгуулийн мажоритар тогтолцоотой байна гэж тунхагласан бөгөөд УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгоно гэж заасан байдаг. 

Сонирхуулбал, УИХ-ын 1992, 2008, оны сонгуулийг томсгосон 26 тойргоор, 1996-2004, 2016 оны сонгуулийг нэг тойрог-нэг мандат бүхий мажоритараар явуулсан байна.