Холбооны мөрдөх товчоо Мягмар гарагт 56 настай Пол Росенфелдын гэрээс 91 кг жинтэй тэсрэх бөмбөг илрүүлжээ. Улмаар түүнийг тэсрэх бөмбөг үйлдвэрлэсэн, хадгалсан хэргээр баривчилсан байна.

Сэжигтэн ирэх сарын зургаан буюу Конгрессын сонгуулийн өдөр Нью Йорк хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Үүний тулд онлайнаар их хэмжээний дарь худалдаж авсан бөгөөд туршилтын тэсэлгээ хийсэн гэдгээ мөрдөн байцаалтын үеэр хүлээсэн байна.

Мөн үүнийгээ Засгийн газрын гишүүдийг санаандгүй байдлаар сонгох ёстой гэх улс төрийн үзэл баримтлалтай холбон тайлбарласан байна.

Түүнд шүүхээс 20 жилийн ял оноож магадгүй юм.

Эх сурвалж: BBC, New York Herald