Хаан ширээний тоглоом киноны Санса Старкийн дүрд тоглосон жүжигчин Софи Турнер, The Jonas Brothers хамтлагийн дуучин Жое Жонас нар Лас Вегас хотод болсон Биллбордын шагнал гардуулах ёслолын дараа хуримаа хийсэн байна.

Тэдний хурим Chapel L'Amour хуримын ордонд болсон бөгөөд DJ Diplo тэдний зургийг анх инстаграмдаа хийснээр олон нийтэд ил болжээ.

Хосууд 2017 онд сүй тавьсан байна. Жое Жонасын дүү, дуучин Ник Жонас өнгөрсөн онд жүжигчин Приянка Чопратай гэрлэсэн юм.

Эх сурвалж: CNN, CBS