Тэрээр Архигүй орчин амьдралын зөв хэвшил уриалга дэвшүүлж, бар, ресторан цэнгээний газруудыг зэрэглэлээс нь хамаарч ажиллах цагийн хуваарийг нь тогтоох, өглөөний 04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилдэг байдлыг эргэж харах ёстой гэлээ.

Иймд албан тушаалтнуудад тодорхой чиглэл өгч энэ тухай саналаа холбогдох байгууллагууд оруулж ирэх үүрэг өгсөн байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.3 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд дийлэнх хувь нь 22:00-06:00 цагт үйлдэгдсэн гэх судалгаа гарчээ.

Иймд нийтээр архидан согтуурах явдлыг арилгаж, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэх, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэлийн иргэн, ААН байгууллагад уриаллаа.

Сануулахад, 2015 онд Хотын даргын захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудыг шөнийн 04:00 цаг хүртэл ажиллахаар шийдвэрлэсэн юм. Гэвч худалдан борлуулдаг ААН-ийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг ААН-үүд 24 цагаар архи худалдан борлуулах тохиолдол элбэгшсэн байна.

Зураг: НЗДТГ