Испаний Бунол хотноо болсон энэ жилийн наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 20 мянга гаруй хүн оролцсон юм. Тэд ачааны машинаар авчирсан 145 тонн улаан лоолиор байлдаж тогложээ.

Уг наадам 1940-өөд оны үед эхэлсэн бөгөөд зарим нь бухимдсан нутгийн иргэд хотын удирдлагууд руу улаан лооль шидсэнээс үүссэн гэдэг бол нөгөө хэсэг нь найзуудын тоглоомоос эхэлсэн гэдэг байна.

Улаан лоолийн байлдааныг 1950-оод оны үед Испаний дарангуйлагч асан Франциско Франко шашны холбогдолгүй гэж үзэн хориглосон ч түүнийг нас барсны дараа буюу 1975 оноос дахин сэргэсэн юм.

Эх сурвалж: USA Today, NHK