Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь манай улсад анх удаагаа зохиогдож байгаа ба тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна.

Тэмцээн энэ сарын 19-22-нд зохиогдох тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд онлайн болон телевизээр шууд дамжуулахаар Хятадын AOSHI компаний 18 хүнтэй баг ажиллаж байгаа юм.

Сонирхуулбал, Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 10-р сард манай улсад зохиогдсон юм. Манай улс тус тэмцээнээс нийт хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.