Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч Туркиш эйрлайнс компаний ерөнхий захирал Билал Экши, элчин сайд Р.Болд нар уулзлаа. 

Уулзалтаар Истанбул-Улаанбаатарын шууд нислэгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр болсон гэж мэдэгдлээ. Ингэснээр нэгдүгээр сараас эхлэн долоо хоногт гурван удаагийн давтамжтай, 800 суудалтай, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. 

Шууд нислэг үйлддэг болсноор тийзний үнэ буурч, Европ руу нисэхэд цаг хугацаа хэмнэх болон аяллын үнэ хямдарна гэж талууд үзсэн юм.

Хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгаа ба 1992 оноос Туркийн засгийн газар Монгол оюутныг өөрийн зардлаараа сургаж эхэлсэн байна.