Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ургац хураалтын нөхцөл байдалтай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 380 мянга орчим тонн улаан буудай хураагаад байна. Үүний 200 мянга орчмыг гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээн авсан юм. Улаан буудайн чанарын хувьд 8, 9 сард их хэмжээний бороо орсноос болж улаан буудайн цавуулаг харьцангуй өндөр, эзэлхүүн жин багатай байна.  

Мөн чийгээс үүдэлтэйгээр тарианы үзүүр харлах, тариан түрүүн дээрээ дахин соёолох зэрэг хүнсний болон үрийн улаан буудайн стандартад заагдаагүй, тодорхой судлагдаагүй үзүүлэлтүүд лабораторийн шинжилгээгээр илэрчээ.

Тиймээс судалгааны дүнг Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хүргүүлсэн байна. Ургацын чанар тааруу байгаатай холбоотойгоор 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байгаа юм.